“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль үргэлжилж байна

.Graph
2025-02-17

Энэ сарын 16-нд эхэлсэн “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 22-ны өдрийг хүрээлэнд зохион байгуулагдана.

Энэхүү фестивалийг Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буй юм. 

Мөн Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт зэрэг олон арга хэмжээг өртөөчлөн зохион байгуулна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe