Манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2 сарын 20-нд Гуамын шигшээ багтай эхний тоглолтоо хийх юм. Шигшээ багийн тамирчин О.Эрдэнэцогт “Бидний хамгийн эхний зорилго Гуамыг 11-ээс дээш онооны зөрүүгээр хожих” хэмээн ярилцлагадаа дурдсан. Ингэснээр манай шигшээ баг ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм. Мөн 2 сарын 23-нд Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авна.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр, Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Т.Ууганбаяр нар багтсан юм.
Сэтгэгдэл үлдээх