Хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын ажиллах хугацаа ирэх 4 болон 5 дугаар сард дуусна.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханг 2019 оны 4-р сарын 5-ны өдөр томилж байжээ. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосон бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байдаг. Харин АТГ-ын дарга З.Дашдавааг 2019 оны 5-р сарын 2-ны өдөр томилж байв. Түүнийг мөн л Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосон бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь нь дэмжиж байсан.
Тэдний хувьд М.Энхболд, Г.Занданшатар даргатай 2016-2020 оны, Г.Занданшатар даргатай 2020-2024 оны, Д.Амарбаясгалан даргатай 2024-2028 оны гээд гурван парламент, У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн гэсэн хоёр Засгийн газрын нүүр үзээд байна. Энэ хугацаанд
Тэднийг томилогдсоноос хойш Прокурорын тухай хуульд өөрчлөлт ороогүй бөгөөд дараагийн Ерөнхий прокурор болон түүний орлогчийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгоно. Мөн нэр дэвшигчийн сонсголыг байнгын хороо зохион байгуулах юм.
Харин Авлигын эсрэг хуульд 2020 онд өөрчлөлт оруулсан тул АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгоно. Мөн УИХ томилгооны сонсгол хийх ёстой болсон билээ.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар дараагийн АТГ-ын дарга болон Ерөнхий прокуророор хэнийг санал болгох талаар яригдаагүй байна.
Сэтгэгдэл үлдээх