1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашиг тараах эсэхийг маргааш шийднэ

.Graph
2025-02-18

Шинэ оны босгон дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаанд 350 гаруй мянган төгрөг олгоно гэж мэдээлсэн билээ. Үүний урьдчилгаа болгож, 135 мянган төгрөгийг оны өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгвэл үлдэгдэл ногдол ашгийг тараах эсэх, мөн тараасан тохиолдолд хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх вэ гэдгийг шийдэх Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал маргааш болох аж.

Энэ талаар Эрдэнэс Тавантолгой ХК-аас тодруулахад "Компанийн тухай хуулиар ХК нь санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг тараах эсэх, ногдол ашиг тараах тохиолдолд хэзээ тараахыг шийддэг. Тэгвэл энэхүү 50 хоног нь хоёрдугаар сарын 19-нд дуусаж байгаа. Тиймээс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд болно" гэв. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүд

  • ТУЗ-ийн дарга Л.Бямбасүрэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • Гишүүн А.Мөнхбат нь Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
  • Гишүүн Л.Энх-Амгалан нь Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга
  • Гишүүн Б.Пүрэвсүрэн нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтсийн менежер 
  • Гишүүн М.Мэндбаяр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга
  • Хараат бус гишүүн Д.Тэгшбаяр нь Санхүү эдийн засгийн их сургуульд Эрсдэл, Засаглал ба Комплаенс багш
  • Хараат бус гишүүн Б.Бат-Эрдэнэ нь "Монэксалл" ХХК-ийн Төслийн удирдагч"
  • Хараат бус гишүүн Д.Болор нь “Смарт дийл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал  
  • Хараат бус гишүүн Б.Хаш-Эрдэнэ нь Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe