Японы Осака хотод төвтэй мэдээлэл технологийн “Trust Ring Co” компани Z үеийн залуучуудыг ажилд авахдаа бусад компаниас тэс өөр арга барил баримталсан нь олны анхаарлыг татаж байна.
Тухайлбал, тус компани Z үеийн залуусыг татахын тулд үнэгүй шар айргаар үйлчлэхийн хажуугаар өмнөх өдөр нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн ажилчдаа биеэ тэнхрүүлж, нойроо нөхөх хүрээнд ажлаасаа хэдэн цаг хоцрох эрхтэй болгожээ.
Trust Ring Co-д одоогоор 60 орчим хүн ажилладаг. Үүний зэрэгцээ тус компанийн дундаж цалин сард 222000 иен байгаа нь Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэж байна. Сүүлийн жилүүдэд Японы эдийн засаг уналтад орж, хэрэглээний зардал болон бизнесийн идэвхжилийн бууралт, Японы Төв банкны мөнгөний хэт зөөлөн бодлого, төрөлт буурч хүний нөөцийн өрсөлдөөн ширүүсэж байна. Тиймээс жижиг, дунд компаниуд залуу ажилчдад илүү сонирхолтой ажлын орчныг санал болгох нь бусдаас ялгарах нэг арга гэж тус компанийн гүйцэтгэх захирал Кансай ТВ-д ярьжээ.
Сэтгэгдэл үлдээх