Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Рубен Пинейро Санчез томилогдлоо

.Graph
2025-02-18

Сарын өмнө Монголын боксын холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, түрүүлсэн болон медаль хүртсэн тамирчдаар шигшээ баг бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн. Тэгвэл боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Куба улсын иргэн, дасгалжуулагч Рубен Пинейро Санчезыг томилжээ.

Тэрбээр манай багийг дасгалжуулахаар зургаан сарын хугацаатай гэрээ байгуулсан байна.

Санчезын хувьд 2004-2005 онд олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Монголын боксчид 2025 онд болох тэмцээн уралдаандаа ахлах дасгалжуулагч Рубен Пинейро Санчез, гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер Ж.Еркин, О.Батхүү нарын удирдлага дор оролцоно. Тэдний эхний тэмцээн ирэх сарын 29-нд Бразил улсад эхлэх чансааны оноо олгох Дэлхийн цом байх юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe