ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Милан Кортина 2026” өвлийн XXV олимпын наадмын урилгыг МҮОХ-нд албан ёсоор ирүүллээ.
“Милан Кортина 2026” өвлийн олимп нь 2026 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан ба Кортина-ди-Ампеццо хотуудад өрнөх хуваарьтай. Монголын баг тамирчид “Инсбрук 1964” Олимпод анх оролцсоноос хойш нийт 15 удаагийн өвлийн олимпод гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцож байсан түүхтэй.
Мөн ирэх сарын 18-21-ний өдрүүдэд Грекийн Афин хотноо ОУОХ-ны 144 дэх удаагийн чуулган зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсаас ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны (МҮОХ) ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцоно. Тус чуулганаар ОУОХ-ны 10 дахь ерөнхийлөгчийг сонгох үйл явц, “Лос Анжелес-2028” зуны олимпод боксын спортын төрлийг хасах, мөн “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадамд ОХУ, Беларус улсыг оролцуулах эсэхийг шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл үлдээх