Улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Тодруулбал, улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.
Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэн, дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой. Мөн үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.
Сэтгэгдэл үлдээх