Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Тавантолгой ордын Баруун цанхийн уурхайд энэ сарын 5-ны өдөр хүн нас баржээ.
Энэ талаар Tsahiur.mn сайт анхлан мэдээлсэн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь эрсэдсэн гэж бичжээ. Тодруулбал, тухайн шөнө ажилд гарсан бульдозер эвдэрч, оператор нь техникээ засахаар оролдсон ба энэ үеэрээ техникийнхээ гинжинд дарагдан амиа алдсан гэж мэдээлсэн юм.
Мэдээллийг бүрэн эхээр ЭНД ДАРЖ үзнэ үү.
Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг хэрэг бүртгэгдсэн. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэсэн юм.
Түүнчлэн tsahiur.mn сайтад
Хөдөлмөрийн аюулгүй байдлын журмын дагуу техник эвдэрсэн тохиолдолд мэргэжлийн засварчин ажиллаж, засах ёстой байтал оператор нь эвдрэлийг үзэхээр техникийнхээ гинжин дээр гарч зогссон ба тэр үед нь техник нь хөдөлж, оператор залуу дарагдан амиа алджээ. Талийгаач Эрдэнэс таван толгой компанийн туслан гүйцэтгэгч “Алт арвай” компанийн ажилтан байжээ. Уг нь Эрдэнэс таван толгой ХК-ийн ажлыг хийх туслан гүйцэтгэгч зэрэг бүхий л ажилтны ажлын үнэмлэхийг Эрдэнэс таван толгой ХК-иас олгож, тэр дагуу хяналт тавьдаг байсан. Гэвч үнэмлэх олгох эрхийг туслан гүйцэтгэгч нарт өгснөөр хяналт суларч, энэ мэт ослууд гарах шалтгаан болсон гэдгийг эх сурвалж онцолж байна хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх