Э.Цэндбаатарын дараагийн тулааны тов гарлаа

.Graph
2025-02-18

2022 оноос мэргэжлийн бокст хөл тавьсан Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Педро Бернал Родригестой тулалдаж, карьерынхаа 12 дахь ялалтаа авсан билээ. Одоогийн байдлаар тэрээр нэг ч ялагдалгүй явж буй бөгөөд 12 тулааны 7-д нь өрсөлдөгчөө нь дутуу гаргаж, цагаас өмнө дуусгаж байсан юм.

Тэгвэл түүний дараагийн тулаан тавдугаар сард АНУ-ын Лос Анжелес хотод болохоор болжээ. 

Тодруулбал, тэрээр АНУ-ын боксчин Жордан Уайттай тулалдах юм байна. Жордан Уайтын хувьд 1997 онд төрсөн, 2015 онд мэргэжлийн боксын карьераа эхлүүлж, 19 тулаан хийснээс 18-д нь ялж байжээ. Түүний хувьд карьерын эхний тулааныг 2015 онд Хосе Романтай хийж ялж байжээ. Харин 2017 онд Адам Лопезтой хийсэн тулаандаа ялагдсаас хойш 14 дараалан нэг ч ялагдалгүй явж байгаа. Мэргэжлийн бокст түүнийг "Short Dog" хэмээн нэрлэдэг юм байна. Мөн Жордан Уайт нь дэлхийн хэмжээнд топ 20-д, АНУ-ын хэмжээнд топ 6-д бичигддэг тулаанч аж. 

Э.Цэндбаатар энэ тулаанд ялсан тохиолдолд WBO холбооны дэлхийн аваргын аваргын бүсний төлөө тулалдана. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe