Жижиг Тавантолгойн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаанд 6960 төгрөгийн ногдол ашиг авна

.Graph
2025-02-18

"Тавантолгой" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.5, 46.8 дахь хэсэг,  76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тавантолгой" ХК-ийн дүрмийн 7.4.11, 12.1, 12.2.1 дэх заалтын тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6,960 (зургаан мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тодруулахад, Тавантолгой ХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-аас тусдаа компани бөгөөд энэхүү ногдол ашигт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн иргэн бүрд олгосон 1072 хувьцаа хамаагүй болно. 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг маргааш шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe