Эвертон клуб шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо

.Graph
2025-02-19

Английн премьер лигийн “Эвертон” клубийн 52888 хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн Мерси голын  Брамли-Мур боомтын эрэг дээр сүндэрлэн бослоо.

800 сая фунт буюу 1.01 тэрбум ам долларын зардлаар боссон уг цэнгэлдэх хүрээлэнг АНУ-ын барилгын MEIS Architects болон Bdp-pattern компаниуд хамтран 1303 хоногийн турш барьжээ. Орчин үеийн архитекторын шийдлийг тусгасан уг цэнгэлдэх хүрээлэн нь Их Британид үзэгчдийн суудлаараа 8-д орох бөгөөд Европын хөл бөмбөгийн холбооны Евро-2028 ЕАШТ-ий хэсгийн тоглолт болон Премьер лиг, бусад томоохон олон улсын тэмцээн, арга  хэмжээнүүдийг албан ёсоор хүлээн авахаар болжээ.

Эвертон клубийн Иран гаралтай эзэн Фархад Мошири шинэ цэнгэлдэхийн барилгын ажлыг 2017 оноос эхлүүлэхээр болсон ч газрын зөвшөөрлийн асуудлын улмаас хойшлогдсоор 2021 оноос барилгын ажил эхэлжээ. Эвертон клубийн хувьцааг эзэмшигч “The Friedkin Group”-ийн мэдэгдсэнээр цэнгэлдэх хүрээлэн нь жил бүр 1.4 сая жуулчин хүлээж авч, 15,000 ажлын байр бий болгож, ашиглалтын хугацаанд Их Британийн эдийн засагт 1.3 тэрбум фунт стерлингийн хувь нэмэр оруулна гэсэн тооцоо гаргажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe