Монгол Улсын Засгийн газар шинээр таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд гаргалаа гэж Bloomberg мэдээллээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Тус бондын хугацаа нь 2030 онд дуусах бөгөөд өгөөжийн түвшин 6.625 хувь дээр тогтжээ. Хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсантай холбоотойгоор анх яригдаж байсан 7.125 хувиас буурсан байх боломжтой байна гэж мэдээлсэн.
Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад "Өнгөрсөн шөнө бонд арилжаалсан. АНУ-ын талаас хөрөнгө оруулагч орж ирсэн" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх