“Дулаалъя” аяны хүрээнд 356 айлын дулаан алдагдлыг хэмжжээ

.Graph
2025-02-19

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилготой  “Дулаалъя” аяны хүрээнд дүүргийн 15 дугаар хорооны айл өрхүүдийн дулаан алдагдлын эмзэг цэгүүдийг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тодорхойлж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 356 айл өрхөөр орж, дулаан алдагдлын анхан шатны мэдээлэл зөвлөгөөг хүргэн, хэмжилт хийж ажиллалаа. 

Гэр хорооллын бүсийн амины орон сууцны дулаан ихээр алддаг эмзэг цэгүүдийн дата мэдээллийг ийнхүү нэгтгэснээр хавар, зуны улиралд айл өрх бүрд дараагийн өвөлдөө бэлтгэлтэй орох сэдлийг бий болгон, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй хамтарч гэр, байшингаа үр дүнтэй, хямд зардлаар дулаалах мэдээлэл зөвлөгөөг хүргэн ажиллах юм.

Айл өрхүүд дулаан алдагдлаа шийдэж чадвал түлш, цахилгааны зардал 40-65 хувь буурах аж. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe