1072 хувьцааны үлдсэн ногдол ашгийг хоёр хувааж олгоно

.Graph
2025-02-19

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд оролцсон бөгөөд 1072 хувьцааны үлдсэн ногдол ашгийг хоёр хувааж олгох талаар танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна.

Энэ талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ одоо хуралдах гэж байна. Хуралдаанаар 1072 хувьцааны үлдсэн ногдол ашгийг хоёр хувааж олгох эсэхийг шийднэ. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг 350 гаруй мянган төгрөг байгаа. Үүний 135 мянгыг оны өмнө олгосон. Үлдсэн 200 гаруй мянган төгрөгийг хоёр хуваагаад эхний 100 мянга гаруйг Цагаан сарын өмнө, хоёр дахийг нь хавар дөрвөн сард олгоно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Hezeenes ogoh ve

Нэргүй

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe