"Бурханы хүү" Б.Баярбаатарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

.Graph
2025-02-19

Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээрээ танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон, хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан билээ. Тухайн үед шүүхээс цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж, нэгдүгээр сарын 14-ний өдөр суллаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих асуудлыг хэлэлцэв. Ийнхүү шүүхээс анхан шатны шүүгчийн шийтгэвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe