Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдаж буй “PGL Cluj Napoca 2025” тэмцээний playoff шатны тоглолтын тов гарлаа.
Уг шатанд “The Mongolz” баг “Astralis” багийн эсрэг 2 сарын 21-ний өдрийн 19:00 цагт тоглох юм. Тус 2 багийн хожсон нь Semi Final-д шалгарна.
“The Mongolz” баг одоогоор дэлхийд ранкаараа 7-д бичигдэж байгаа бол “Astralis” багийн хувьд 11 дүгээр байранд бичигдэж байгаа билээ.
“PGL Cluj Napoca 2025” тэмцээн 2 сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд 1,250,000 ам.долларын шагналын сантай юм. Тус тэмцээний аварга хоёрдугаар сарын 23-нд тодорно.
Сэтгэгдэл үлдээх