О.Алтангэрэл: MCS групп гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг хууль бусаар олж авсан

.Graph
2025-02-19

Мэдээллийн iSee.mn сайт Ухаа худаг ордтой холбогдуулан MCS группийн холбоо бүхий З.Төрмандах хэмээх хүнийг баривчилсан хэмээн мэдээлсэн билээ. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодруулахад дараах хариултыг өглөө.

Тэрээр "Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу гүйцэтгэх ажил явуулдаг. Энэ бол хүний эрхийг хамгаалахын төлөө зүйл. Гэтэл хувийн ААН хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан, дэргэдээ бараг тусгай байгууллагатай байсан асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан тодорхой этгээдийг баривчлан шалгаж байна. Шалгагдаж буй хүнийг хэвлэл мэдээллийн байгууллагаар З.Төрмандах хэмээн мэдээлж байгаа. Ямар ч мөнгөтэй, ямар ч том байлаа гээд хувийн ААН нэгж гүйцэтгэх ажил явуулж болохгүй. Төрийн нууцыг хуулиар хамгаална. Хэн ч хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажил явуулж, гүйцэтгэх ажлын тусгай техник ашиглаж болохгүй. Энэ зарчмын хүрээнд тухайн этгээдүүдийг шалгаж байна. Нэмж мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe