Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг" ордыг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Уг Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж, гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонго, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан юм.
Тэгвэл Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийхдээ Энержи ресурс ХХК ордыг авахдаа хууль зөрчсөн байвал лицензыг нь цуцална гэж мэдэгдэв.
Тэрээр "Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгаж байна. Мөн Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Монголын Улсын Засгийн газар, УИХ шийднэ" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх