1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутам олгох санал гаргажээ

.Graph
2025-02-19

Засгийн газрын хуралдаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд оролцсон билээ. Хуралдааны үеэр Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д 1072 хувьцааны ногдол ашгийн улирал тутамд олгож байх саналыг тавьжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газар бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч. Энэ хүрээнд Засгийн газраас тус компанийн ТУЗ-д 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгож байх саналыг оруулж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ үүнийг шийднэ. Мөн E-Mongolia системд санал асуулга авч байгаа. Иргэн өөрийнхөө хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу эсвэл хуримтлалын данс, хадгаламж руугаа хийх үү,  хуримтлалын дансанд хийсэн мөнгөөрөө нийслэлийн төсөл хөтөлбөр, нийгмийн төсөл гэх мэтийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдгээ иргэд өөрсдөө шийдэх боломжтой болно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe