Эрчим хүчний шөнийн тарифт дараах ГУРВАН өөрчлөлт гарлаа

.Graph
2025-02-19

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд дараах өөрчлөлт гарч байгааг мэдээллээ. 

  1. Шөнийн тарифын хөнгөлөлт оройны 21 цагаас өглөөний 06.00 цагийн хугацаанд үргэлжилдэг байсныг 21 цагаас өглөөний 09.00 цагт хүртэл үргэлжилдэг болгов. 
  2. 220В-ийн хэлхээгээр холбогдсон айлуудын 700 кВт хүртэлх хэрэглээг тэглэж, түүнээс дээш гарсныг нь 50 хувь хөнгөлдөг байсан бол хэрэглээний хэмжээг 1500 кВт болгож нэмэгдүүлэв. Түүнээс дээш гарсныг 50 хувь хөнгөлнө. 
  3. 380В-ийн хэлхээгээр холбогддог байсан айлуудын 1500 кВт хүртэлх хэрэглээг тэглэж, түүнээс дээш гарсныг нь 50 хувь хөнгөлдөг байсан бол хэрэглээний хэмжээг 3000 кВт болгож нэмэгдүүлэв. Түүнээс дээш гарсныг 50 хувь хөнгөлнө. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Жишээлбэл, өнгөрсөн жил 1000 кВт хэрэглээтэй байсан айл эрчим хүчний шинэ үнээр төлбөрөө төллөө гэхэд 30 орчим хувиар нэмэгдэнэ. Хамгийн дээд талдаа 33 хувиар нэмэгдэхээр байна. Энэхүү хөнгөлөлтийг хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлж, хоёр, гуравдугаар сард болон 2025 оны 11, 12 дугаар сард хэрэгжүүлнэ. Хөнгөлөлтөд нийт 43 тэрбум төгрөг шаардлагатай байгааг оны өмнө төсөвт тусгасан. Тиймээс Эрчим хүчний сайдын багцаас төсвийг гаргана" гэв.  

Үргэлжлүүлэн сэтгүүлч цахилгаанаар гэрээ халаадаг айлууд яах вэ хэмээн асуухад "Цахилгаанаар халаалтаа шийдсэн 85 мянган хэрэглэгч бий. Эдгээр хэрэглэгч нар дээр шөнийн тарифын хөнгөлөлтийг оруулж тооцвол, эрчим хүчний үнэ нэмэгдэхээс өмнөх үеийн дүн дээр нь 35 орчим хувийн нэмэгдэл гарна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

41365 өрх тогоор шийдсэн гээд байсан чинь хөнгөлөх болохоор 85000 болчихов уу. Цэнгүүний албан бичигт 41365 гээд байсан даа

тогоор шийдсэн

Дэмжих үү?

0 0

Тэгэхээр дулааны асуудлаа тогоор шийдсэн айл өрхүүдийн үнэ нь 60% нэмэгдсэн нь буураагүй гэсэн үг үү?

Jonsu

Дэмжих үү?

0 0

зөв шийдэл байна. Цахилгааны үнэ буурах буюу тогтвортой байх нь утааг багасгах хамгийн том алхам. Баярлалаа

Л.Нарантуяа

Дэмжих үү?

0 2

Баярлалаа.

Лхагвасүрэн

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe