"MCS" группийн эзэмшдэг “Ухаа худаг” ордтой холбоотой асуудлаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгсөн. Тодруулбал, Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгаж байна гэсэн юм.
Тэгвэл тус ордыг эзэмшигч “MCS” группээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “...хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай хуулийн хүрээнд үүргээ биелүүлэн хамтран ажиллаж байна” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх