1072 хувьцааны ногдол ашгийг Битүүний өдөр олгоно

.Graph
2025-02-20

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны үлдсэн ногдол ашгийг хоёр хувааж олгохоор болсон. Тодруулбал, 1072 хувьцааны ногдол ашиг 350 гаруй мянган төгрөг байгаа. Үүний 135 мянгыг оны өмнө олгосон. Үлдсэн 200 гаруй мянган төгрөгийг хоёр хуваагаад эхний 100 мянга гаруйг Цагаан сарын өмнө, хоёр дахийг нь хавар дөрвөн сард олгоно гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээлэл хийж ногдол ашгийн эхний 100 мянгыг Битүүний өдөр олгоно гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe