Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2024 оны тайлангаа танилцууллаа. Тайлангаас онцлох ажлуудыг хүргэж байна.
- 30.4 сая тонн нүүрс олборлосон, төлөвлөгөөндөө 101% хүрсэн үзүүлэлт байв.
- 29.6 сая тонн нүүрс борлуулав. Борлуулалтын төлөвлөгөө 94 хувьтай биелжээ. 2023-2024 онд Тавантолгой ордыг сорчлохгүй борлуулах бодлого баримталж тус онуудад сул коксжих нүүрс нийт борлуулалтын 17%-ийг эзэлсэн бол 2024 онд баяжуулсан коксжих нүүрс анх удаа борлуулсан гэж мэдээллээ.
- 3 сая ам.долларын буюу 10.3 их наяд төгрөгийн орлоготой ажиллав.
- 3.4 их наядын татвар төсөвт төвлөрүүлэв.
- 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллав.
- 1.6 их наядын хөрөнгө оруулалт хийжээ.
- Монгол Улсын нийт нүүрсний экспортын 36 хувийг дангаар экспортлов.
-
2023-2024 онд нийт 115 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 25.02 сая тонн нүүрс арилжсан бөгөөд нийт 2.84 тэрбум ам.доллар төвлөрүүлэв.
Сэтгэгдэл үлдээх