80 мянган еврогийн шагналын сантай Дэлхийн шатрын холбооны /FIDE/ чансаа өндөр, шилдэг эмэгтэй шатарчдын дунд зохиогддог Монакогийн гранпри тэмцээн болж байна.
Тус тэмцээнд
МУГТ Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга Швейцарийн Александра Костеньюктай цагаанаар тоглон хожлоо. Тэгвэл өчигдөр хоёр дахь өрөгтөө энэхүү гранприд өрсөлдөж буй 10 шатарчныг чансаагаар манлайлж буй БНХАУ-ын их мастер 2017 оны дэлхийн аварга Тан Жунгуйтай хараар тоглож хайнцсан байна. Ингэснээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Гараагаа тун сайн эхлүүлсэн МУГТ Б.Мөнгөнтуул, Энэтхэгийн их мастер Хюмпи Конерутай өнөөдөр цагаанаар тоглоно.
Тус Монакогийн гранприд
1-р байр чансааны 130 оноо 30 мянган евро
2-р байр чансааны 105 оноо 22 мянган евро
3-р байр чансааны 85 оноо 16 мянган евроны тус тус шагналтай бөгөөд тэмцээний аваргууд энэ сарын 28-нд тодорно.
Сэтгэгдэл үлдээх