Засгийн газраас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад олгож, хамгийн гол нь хүүхдээр унуулахгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл Архангай аймагт хурдан морины ажил хийж байсан 12 настай хүүхэд мориноос унаж нас баржээ.
Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Энэ сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд уяачийн туслах малчны 12 настай хүүхэд морины ажил хийж байгаад мориноос унаж нас барсан байна. Хурдан морины уралдаанд бэлтгэх ажил хүйтний улиралд хийж байна. Хурдан морины ажил хийх гэдэг нь морин дээрээ хүүхэд суулгаад хөлслөх зэргээр хүүхэд морины ажилд оролцохыг хэлж буй юм. Үүнээс үүдэлтэй тухайн хүүхдийн амь нас хохирсон байж болзошгүй байгаа юм. Хэргийн ЦЕГ шалгаж байна. Мөн холбогдох хүүхдийн байгууллагууд хамтарч байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх