Н.Учрал: 1XBET-ээр дамжин 1 их наяд төгрөг гадагшаа урссан

.Graph
2025-02-21

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомыг шалгах Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Энэ талаар тэрээр "1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" хэмээн сошиалдаа мэдээлсэн байна. 

Мөн өмнө нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг асуудлын хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд ирэх хаврын чуулганд хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe