Ж.Чинбүрэн гишүүн Л.Гүндалайг архи сурталчлахаа боль гэв

.Graph
2025-02-21

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайд хэдэн үг хэллээ.

Тэрээр "Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай танаас далд хэлбэрээр архи сурталчлахаа болихыг шаардаж байна. Та эмчийн дипломтой юм гэсэн. Цагаан сар бол муу муухайг цээрлэн, сайн сайхныг билэгддэг өв соёл. Сар шинээ эрүүл саруул тэмдэглэдэг болж, архи дарсны хэрэглээ буурч байгаад Та бид бачуурах биш баярлах ёстой. Ахмад хүн, Эрүүл мэндийн сайд байсны хувьд элэг бүтэн Монголын дайсан архи сурталчлахгүй байхыг уриалж байна. Элгэн садан ахан дүүс минь эрүүл саруул сайхан шинэлээрэй" гэсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe