Менингококкт халдварын өвчлөлийн хөдлөлзүйгээс харахад менингококкт халдвар 5-6 жилийн зайтай хүн амын дунд дэгдэлтийг үүсгэдэг ба сүүлийн дэгдэлт 2019 онд бүртгэгдснээс хойш 5-6 жил болж байна. Сүүлийн 10 жилийн менингококкт халдварын хөдлөл зүйг сараар авч үзвэл 1-5 дугаар сард бүртгэгдсэний 3-р сард өндөр бүртгэгдсэн зүй тогтол ажиглагдсан байна 2024 оноос эхлэн ирэх жилүүдэд нэмэгдэж, тогтвортой хугацаанд үргэлжлэх хандлага ажиглагдаж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Иймээс иргэд дараах зөвлөмжийг байнгын дагаж мөрдөөрэй.
- Амны хаалт зөв газарт зөв зүүж, зөв хаях
- Дотоод орчны чийгтэй цэвэрлэгээ
- Агаар сэлгэлт
- Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах
- Хүүхдийн байгууллагуудад шинж тэмдгийн тандалт
- Зовиур илэрвэл эмчид хандах, эмчээс зөвлгөө авах
- Дархлаагээ дэмжих
- Дулаан хувцаслах
- Хамар хоолой амны хөндийн архаг үрэвслийг эрт илрүүлж эмчлэх
- Шим тэжээлтэй хоол хэрэглэх
- Сайн унтаж амрах
- Хүүхдийг үнсэхгүй байх
- Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх, цайллага, уулзалт зохион байгуулахдаа онцгой анхаарах
- Зөв мэдээллийг зөв сувгаар авах
Сэтгэгдэл үлдээх