Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн олон улсын оюутнуудын “CFA Institute Research Challenge 2024-2025” тэмцээн Khan Bank Theatre-т болж байна.
Ийнхүү МУИС-ийн гурван баг, СЭЗИС-ийн гурван баг, Мандах их сургуулийн нэг баг нийт долоон баг өрсөлдөж буй.
Шалгарсан баг Америк, Ази Номхон далай, EMEA-д харгалзах бүс нутгийн тэмцээнд оролцоно. Бүс нутгаас тэргүүлбэл бол Нью-Йорк хотод болох Global Final тэмцээнд дэвшин өрсөлдөх юм.
Тэмцээнийг Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс 9 дэх жилдээ зохион байгуулж буй.
Энэ жил Хаан банк, MCS Investment, Петровис групп, Премиум Конкрит ХХК, Тасралтгүй боловсрол судалгааны институт, Монголын хөрөнгийн бирж, Монголын банкеруудын холбоо хамтран зохион байгуулж, Graph.mn, Gogo.mn сайт хамтран дэмжигчээр ажиллалаа. CFA гэдэг нь Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цол юм.
Сэтгэгдэл үлдээх