Apple TV аппликейшн Android хэрэглэгчдэд нээлттэй боллоо

.Graph
2025-02-21

Apple компани лхагва гарагт Apple TV аппликейшн, Apple TV+ стриминг үйлчилгээ, MLS Season Pass багтсан хувилбарыг Android төхөөрөмжүүдэд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.

Өмнө нь зөвхөн Google TV-д зориулсан хувилбарыг санал болгодог байсан бол шинээр нэвтэрч буй аппликейшн нь илүү өргөн хүрээний, андройд үйлдлийн системтэй ихэнх төхөөрөмжүүдийг дэмжих юм. Мөн Google-ийн хэрэглэгчид Google Play-ээр дамжуулж Apple TV+ үйлчилгээнд бүртгүүлж, төлбөр төлөх боломжтой болно. Өмнө нь Google TV хэрэглэгчдийг заавал Apple-ийн бүртгэлтэй байхыг шаарддаг байсан бол одоо хэрэглэгчид шинээр ID үүсгэж, өөрийн андройд төхөөрөмжөөсөө шууд хэрэглэхэд нээлттэй болж байна. Үйлчилгээний үнэ сарын 9.99 доллар хэвээр байх нь. Apple энэхүү өргөтгөлөөр дамжуулан хэрэглэгчдийнхээ хүрээг тэлж, ялангуяа АНУ-аас гаднах зах зээлд илүү олон хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe