Олон нийтийн сүлжээнд UB Palace буюу Баянгол дүүргийн 6-р хороо Чингүнжавын гудамжинд байрлах 28025 м2 газрыг Хурд стандарт ХХК-д шилжүүлсэн талаар мэдээлэл гарч байна.
Энэ талаар судалж үзэхэд, Хурд стандарт ХХК нь нэгдүгээр сарын 6-ны өдөр дуудлага худалдаагаар худалдаж авсан байна. Дуудлага худалдааны эхлэх үнэ 3.7 тэрбум төгрөгөөс эхэлсэн бөгөөд тус компани эцсийн байдлаар хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү дуудлага худалдаа болсны дараа нэгдүгээр сарын 17-нд гэрээлж, газрыг Хурд стандарт ХХК эзэмшиж эхэлжээ. Газрын гэрээ нь 2040 оны нэгдүгээр сарын 17-нд дуусах юм байна. Хурд стандарт ХХК нь Хурд группийн охин групп бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани билээ.
Энэ талаар бид холбогдох эх сурвалжаас тодруулахад "UB Palace-ийн газрыг Хурд групп авсан нь үнэн. Гуравдугаар сараас барилгыг нурааж, шинэ төсөл эхлүүлнэ. Орон сууцны хороолол барихгүй. Харин 120 мянгатын уулзварт барьсан Наадам центртэй адил худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий "Наадам центр-2"-ыг барина" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх