2025.03.01-ний өдрийн 00.00 цагаас 14.30 цагийн хүртэл Эмээлт, Налайх , Хоолт, Хөшигийн хөндий, Баруунтуруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байна. Өнгөрсөн 2024 оны шинийн нэгний өдөр 180.0-200.0 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч байсан юм. Цас бага зэрэг хялмаалсан байгаа тул хурдны хязгаарыг баримтлан хөдөлгөөн оролцох, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, хориглосон үед гүйцэт түрүүлэх үйлдэл хийхгүй байх, түр зосгох үедээ замын зорчих хэсгийг бүтэн чөлөөлөн зогсох зэргийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Сар шинийн амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Сар шинийн баярын өдрүүдэд эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 5416 алба хаагч явган болон авто эргүүлийн, гудамж, авто замын хөдөлгөөнд зохицуулалт, хяналт шалгалтын чиглэлээр 614 цэгт 1810 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн улсын хэмжээнд хэвтээ болон босоо чиглэлд 100 км тутамд албан хаагчид хяналтын үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл үлдээх