Японы хунтайж Хисахито анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ

Б.Сувданзаяа
2025-03-04

Хэрэв тус улсын хуульд өөрчлөлт орохгүй бол хэзээ нэгэн цагт эзэн хаан болох Японы хунтайж Хисахито даваа гарагт (3-р сарын 3) анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тэрээр хааны үүргээ биелүүлэхийн төлөө хичээх болно гэдгээ мэдэгдсэн бөгөөд ой хээрийн түймэрт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн юм. 

Хаан ширээг залгамжлах ууган ханхүү бол эзэн хаан Нарухитогийн дүү Акишино ханхүү юм. Харин Хисахито ханхүү нь хаан ширээг залгамжлах хоёр дахь ханхүү билээ. Нарухитогийн охин Айко хэдий насанд хүрчихсэн хэдий ч тус улсын хуулинд хааны гэр бүлийн зөвхөн эрэгтэй гишүүд хаан ширээнд сууна гэж заасан байдаг. 

Өнгөрсөн жил 18 нас хүрсэн Хисахито ирэх сард Токиогийн хойд хэсэгт орших Цүкүбагийн их сургуульд биологийн чиглэлээр дагнан суралцахаар төлөвлөж байгаа юм. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж байгаа бөгөөд түүний хобби нь хүнсний ногоо, будаа тариалах гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe