Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно

.Graph
2025-03-07

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч, баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орох тул шар усны үерээс сэрэмжлүүллээ.

Тодруулбал, ойрын 2 хоногтоо нийт нутгаар агаарын температур дулаарах хэдий ч 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгаар цаашдаа 11-ний өдрийг дуустал нийт нутгаар нойтон цас, цас орж цаг агаар тогтворгүй болох урьдчилсан төлөвтэй байна.

Тиймээс энэ үеэр

  • Салхины хурд секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах
  • Авто зам, гуу жалга дагуу шар ус урсах
  • Авто замд халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлүүд үүсэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe