Турк улсын Анталия хотод 03 сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан, Жүдо бөхийн Өсвөрийн Европын нээлттэй цомын Аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчид хоёр хүрэл медаль хүртэж, 4 тамирчин шагналт байранд шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд өрсөлдсөн
Winner judo, sport club тамирчин Машбат овогтой Цэндбазар хүрэл медаль

Эрэгтэйчүүдийн 73 кг жинд өрсөлдсөн
Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин Баяржавхлан овогтой Тэмүүлэн хүрэл медаль,

Мөн тэднээс гадна
- Б.Далайцэрэн 73 кг жинд өрсөлдөж 5-р байр,
- Б.Хулан 40 кг жинд өрсөлдөж 7-р байр
- П.Алтанцоож 55 кг жинд өрсөлдөж 7-р байр
- Б.Гэрэлт-Оч 73 кг жинд өрсөлдөж 7-р байр эзэлжээ.
Сэтгэгдэл үлдээх