Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг жүжигчин О.Дөлгөөнтэй хуримаа хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд багагүй явсан. Тэгвэл Ерөнхий сайд анх удаа энэ талаар ам нээжээ.
Тодруулбал, тэрбээр Өдрийн сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгөх үеэрээ өөрөө сэтгүүлчээс “Ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?” гэж асуусан байна.
Ийнхүү үргэлжлүүлэн “Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ” хэмээжээ.
Түүнчлэн Ерөнхий сайдын гэр бүлийн хүнийг хүүхдүүдийн хамт Англи улсад амьдардаг гэх мэдээлэлд тэрбээр “Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яах вэ, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой” гэх хариуг өгчээ.
Өдрийн сонинд өгсөн ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Эх сурвалж: DNN.mn /Өдрийн сонин/
Сэтгэгдэл үлдээх