Зүүн гурван аймагт болон Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийн талаар УОК, ОБЕГ-аас мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Он гарснаас хойш бол нийт 14 ой, хээрийн түймэр гарсан байна. Энэ гуравдугаар сард Дорнод, Хэнтий, Сүхбаатбар, Архангай аймагт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Энэхүү 11 түймрийн нэг болох Архангай аймгийн Хайрхан сумын түймрийг цурманд оруулж, унтраахаар ажиллаж байна. Зүүн гурван аймагт гарсан 10 түймрийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд гарсан түймэр унтраагүй, бусдыг нь унтраасан. Энэхүү хоёр унтраахад хүндрэлтэй байгаа зүйл нь нийт нутгаар салхитай байгаатай холбоотой юм. Тодруулбал, түймрийн газарт 6-18 м/с хүчтэй салхитай байсан учир богино хугацаанд тархаад байна.
Түймэр гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрүүдийн шалтгааныг харвал,
Хохирлын улмаас гарсан хохирол
Сэрэмжлүүлэг
Сэтгэгдэл үлдээх