Рио Тинто групп Аркадиум Лити компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авлаа

.Graph
2025-03-10

Рио Тинто групп Аркадиум Лити компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авлаа. Ингэснээр,

  • Аркадиум Лити цаашид “Рио Тинто Лити” буюу манай охин компани болж байна.
  • Бид эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай түүхий эдүүдийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч болоод зогсохгүй литийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болж байна.

Энэ талаар Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалыг хайх, олборлох, үйлдвэрлэх чиглэлд бид эрчимтэй хамтран ажиллах болно. Рио Тинтогийн цар хүрээ, санхүүгийн чадамж, үйл ажиллагаа, төсөл хөгжүүлэлтийн туршлага Аркадиумын өндөр зэрэглэлийн орд, техник, арилжааны чадавхтай нэгдсэнээр бид дэлхийн түвшний литийн бизнесийг хөгжүүлэх болно” хэмээн онцолсон юм.

Рио Тинто Лити нь хүчин чадлаа тасралтгүй нэмж, 2028 он гэхэд үйлдвэрлэлээ жилд 200 мянган тонн давуулахаар зорьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe