Латит Патидар: Би гаднаасаа өөр харагддаг ч дотроо ялгаатай биш

.Graph
2025-03-10

Энэтхэгийн Мадхья Прадеш мужаас гаралтай 18 настай Лалит Патидар ​​хамгийн үсэрхэг царайтай буюу нэг см квадрат тутамд 201.72 үстэй гэдгээрээ Гиннесийн дээд амжилтыг тогтоосон юм. 

Тэрээр үс хэт их ургахад хүргэдэг хүн чонын синдром гэгддэг нэн ховор тохиолддог гипертрихоз өвчинтэй төрсөн бөгөөд энэ синдром нь дундад зууны үеэс хойш ердөө 50 орчим тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Латит Патидар Италийн Милан хотод 'Lo Show dei Record' шоунд оролцохоор уригдах үед трихологич түүний нүүрний үсийг албан ёсоор хэмжсэнээр дээд амжилтын номонд бичигдсэн. Тэрээр  "Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна, учир нь би энэ шагналыг авсандаа маш их баяртай байна" хэмээсэн. Мөн түүнийг сургуульд ороход ангийнхан нь түүнээс айдаг байсан бөгөөд тэрээр "тэд надаас айж байсан, гэхдээ тэд намайг таньж, надтай ярилцаж эхлэхэд намайг тэднээс тийм ч ялгаатай биш гэдгийг ойлгосон, зөвхөн гаднаасаа өөр харагдаж байсан ч би дотроо ялгаатай биш" гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Хүмүүс түүнийг нүүрний үсээ хусуулахыг санал болгосон ч Лалит "Надад байгаа байдал минь таалагддаг, би гадаад төрхөө өөрчлөхийг хүсэхгүй байна" хэмээн эсэргүүцдэг юм. Тэрээр өөрийн өвөрмөц дүр төрхөө олон нийтийн сүлжээнд нийтэлдэг бөгөөд Instagram дээр 265,000, YouTube дээр 108,000 дагагчтай.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe