Иргэн: Хавдартай өвчтөнүүдийн эм, тариа, эмчилгээ тасалдахад хүрчээ

.Graph
2025-03-10

Цагаан сар, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг баярын дараалсан олон амралтын улмаас хавдартай өвчтөнүүдийн эм, тариа тасалдсан талаар нэгэн иргэн ийн бичжээ. 

Иргэн “Дараалсан олон баяраас болоод хавдартай өвчтөнүүдийн схемээр, цаг хугацаатай хийгддэг эмчилгээ нь шууд  тасарчихдаг арчаагүй улс юм даа. Эрүүл Мэндийн Яамны уялдаагүй, арчаагүй үйл ажиллагаанаас болж хавдартай өвчтөнүүдийн эм, тариа байнга шахам тасарна.

Энэ удаад цагаан сар, Март-аас болоод хилээр оруулж чадахгүй байгаа юм байхаа. Худалдаж аваад эмчилгээгээ үргэлжлүүлье гэсэн ч улсаараа тасарчихсан.

Хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хэдэн мянган хүүхэд, хүн Эрүүл Мэндийн Яамны ухнатсан мэргэжилтнүүдээс болж эмчилгээгээ хийлгэж чадахгүй сандарч байна, Мөнхсайхан Тогтмолын Сайдаа. Та хөдөө зугаалсан гоё рийл шахаж байхаар ажлынхаа гол руу орвол яадаг бол.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гээд л сүртэй байгууллага байгуулсан. Тэр нь эм, тарианыхаа зохицуулалтыг хийчхэж чаддаггүй юу. Эсвэл цагаан сар, март болохыг мэдээгүй байсан уу. Эмч нар нь хүртэл үгээ хэлж байна ш дээ. Өвчтөнүүдээ хэвтүүлэх гэхээр эм, тариа байхгүй. Ийм тусгаар улс, ийм яам байх уу. Гомдол гаргах гэхээр 11-11 нь 3-4 минут дуудуулаад ч утсаа авдаггүй гэнэ ээ” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe