Түймрийг унтраах зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Эхний ээлжид Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас 2 цаг орлоо, өнөө өглөөний 08 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байна. Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлэн ажиллана гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ
Сэтгэгдэл үлдээх