Халзан бүрэгтэй төслийг А.Цолмон хариуцна

.Graph
2025-03-11

ГХЭ-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр А.Цолмонг Гүйцэтгэх захирлаар томилж, тэрээр албан үүргээ хүлээн авчээ. 

А.Цолмон нь ШУТИС болон АНУ-ын Ютагийн их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан 17 жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр,

  • Энержи Ресурс ХХК – Ахлах геологич, менежер
  • Дархан Төмөрлөгийн Үйлдвэр – Геологи, уурхай хариуцсан төслийн менежер
  • МНРИК ХХК – Геологи, уурхай хариуцсан дарга
  • Халзан бүрэгтэй хөгжлийн сан – Гүйцэтгэх захирал
  • Дэлхийн Банк, Вашингтон ДС – Уул уурхайн ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.

Карьерынхаа хугацаанд

  • Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгө оруулалт татахад нөөцийн тооцооллыг баталгаажуулах,
  • Засгийн газруудад стратегийн зөвлөмж өгч, салбарын засаглалыг бэхжүүлэх,
  • Зүүн Африк, Баруун Балкан, Монгол, Төв Азийн орнуудад эрдэс баялагт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах,
  • Критикал минералаар дамжуулан нүүрснээс алгуур шилжих хөтөлбөрүүд болон эрдэс баялгийн салбарын нийтийн бодлого боловсруулах чиглэлээр мэргэшсэн.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe