The Mongolz баг цахим мөрийтэй тоглоом Монгол Улсад сурталчлах боломжгүй болно

.Graph
2025-03-11

Цахим мөрийтэй тоглоомын эсрэг Монгол улс хуулийн зохицуулалттай болсноор The MongolZ багийн ивээн тэтгэлэг, цаашдын асуудалтай холбоотой асуудлыг GoGo.mn сайт хөндөж, нийтлэл бичжээ. 

Засгийн газраас Цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй юм. Тэгвэл уг хууль батлагдсанаар The Mongolz багт хэрхэн нөлөөлөх талаар зарим тайлбар өгчээ. Хуулийн төсөл батлагдсанаар тус багт дараах зүйлс хориглогдох аж. 

  1. The MongolZ баг Монгол улсын нутаг дэвсгэрт цахим спортын тэмцээнд оролцохдоо цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан өмсгөл, хувцас хэрэглэл огт өмсөж болохгүй.
  2. MongolZ баг Гадаад улсын тэмцээн уралдаанд оролцоход манай улсын хууль тогтоомж биш гадаад улсын хууль үйлчилнэ.
  3. Цахим мөрийтэй тоглоомыг Монгол Улсад сурталчлах, тоглох, тоглуулахыг бүрмөсөн хориглоно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe