“Дэлхийн мөнгөний долоо хоног” аян нь 2012 оноос хойш Олон Улсын Хөгжлийн Хамтын ажиллагааны байгууллага (OECD)-с жил бүр уриалж, нийт 176 орны 40,416 байгууллага зохион байгуулж ирсэн. Хүүхэд, залуусыг бага наснаас нь эхлэн санхүүгийн мэдлэгтэй болгож, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд зорьж ажилладаг. Олон нийтэд тус аяныг таниулах, мэдээ мэдээллээр хангах цаашлаад санхүүгийн сайн сайхан байдал, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих алхам юм.
Хүүхэд, залуусыг мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, санхүүгийн эрсдлээс хамгаалах мэдлэг, ойлголт түгээх хүрээнд “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2024” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулья ” уриан дор 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар байгуулж давхардсан тоогоор нэг сая гаруй иргэнд хүрч амжилттай хамтран ажилласан билээ.
“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2025” аяныг 2025 оны 3 дугаар сарын 17-31 өдрийг хүртэл хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар зохион байгуулах юм. Энэ жилийн аяны агуулгатай доорх эх сурвалжаас танилцна уу.
https://globalmoneyweek.org/.../gmw2025-core-competencies...
Олон улсын энэхүү аянд Монголын хүүхэд, залуучуудыг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал байгаа билээ.
Оролцох хэлбэр:
Иймд танай байгууллагаас аянд нэгдэж, санхүүгийн мэдлэг, боловсролтой Монголын ирээдүйн төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахыг урьж байна.
Албан ёсны хүсэлтээ имэйл хаягаар хүргүүлнэ үү.
Бидэнтэй холбоо барих: Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн мэргэжилтэн Э.Хүслэн, утас: 11-311240, и-мэйл хаяг: khuslen.e@mongolbank.mn
Сэтгэгдэл үлдээх