Ажлын байрыг 1.4 дахин нэмэгдүүлж, дундаж цалинг 2.3 дахин өсгөнө

.Graph
2025-03-11

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Улаанбаатар 2040" хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өргөн барьсан уг төлөвлөгөөнд ажлын байр болон дундаж цалинг нэмэгдүүлэх талаар тусгажээ. 

Тодруулбал, нийслэлийн хүн амын нягтралыг тэлэхийн тулд дагуул хотуудад амьдарч ажиллах таатай нөхцөлийг бий болгож, Улаанбаатарын нийт хүн амаас 400 мянга орчмыг дагуул хотуудад төвлөрүүлэхээр тусгасан. Үүнтэй холбогдуулан дагуул хотуудад ажлын байрыг түлхүү нэмэгдүүлэх бөгөөд нийслэлийн ажлын байрыг одоогийнхоос 1.4 дахин, цалин хөлсийг 2.3 дахин өсгөхөөр төлөвлөсөн байна.

"Улаанбаатар 2040" хөгжлийн төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу. 

Мөн товч танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe