Энэ бол Баатарсүхийн Энхжаргал. Herbalife компанийн Монгол Улс дахь салбар хариуцсан захирал.
Тэрээр 2007 онд Турк улсын Измир хотын Докуз Эелүлийн их сургуульд бакалавраа, 2011 онд АНУ-ын Сиатл хотын их сургуульд магистраа хамгаалжээ. Боловсролтой юу гэвэл боловсролтой, хэл устай юу гэвэл хэлтэй (англи, турк хэл) тэрээр ажлын гараагаа Мобиком корпорациас эхэлж байсан гэдэг. Ингээд 2014 онд санаандгүй байдлаар Herbalife компанитай холбогдож, очиж уулзжээ. Түүнийг очиж уулзахад тухайн үеийн удирдлагууд нь SWOT анализ хийлгүүлэхэд Б.Энхжаргал сайн гүйцэтгэсэн тул маркетинг, олон нийттэй харилцах албанд ажилд орсон байна. Үүнээс хойш 11 жил тус компанид ажиллахдаа Herbalife компанийг эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэнд таниулахын хажуугаар гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн нь түүний хэчнээн хөдөлмөрлөснийг харуулж байна.
Б.Энхжаргал багаасаа л дэлхийг хүн амын нэг хувь нь урагш чирж, үлдсэн хувь нь чирэгдэж явдаг гэдгийг санан тэрхүү нэг хувьд багтах хүсэлтэй хүүхэд байжээ. Гэхдээ энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал томоохон олон улсын байгууллага, сангуудад ажиллах шаардлагагүй, харин хэн нэгний амьдралын чанарт хооллолтын хэвшил, хөдөлгөөнөөр дамжуулан бага ч болтугай сайнаар нөлөөлж байвал мөрөөдөл нь биелж байгааг мэдэрсэн байна.
Ийнхүү урам зориг авсан тэрээр Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан эрүүл хооллолт, хөдөлгөөний ач тусыг олон нийтэд сануулж, өөрөө ч эрүүл амьдралыг үлгэрлэдэг нэгэн. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар Монголчуудын 54 хувь нь илүүдэл жинтэй гэх тоо баримт гарсан. Үүнээс улбаалан Herbalife компани эрүүл зөв хооллох, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, Herbalife-ийн гишүүдийн 80 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна. Тиймдээ ч тус компани эмэгтэй гишүүдээ чадваржуулах зорилгоор хувь хүний хөгжлийн болон бизнес эрхлэхэд зориулсан сургалтыг тогтмол ордог гэнэ.
“Хүн өөрийгөө хайрлаж байна гээд буруу аргаар хайрлах бус, эрүүлээр хайрлаж сураасай. Учир нь эерэг, аз жаргалтай ээжийн үр хүүхэд, нөхөр ч мөн адил аз жаргалтай байна” хэмээн хэлэх дуртай Б.Энхжаргалын хувьд цаашид Монгол дахь салбартаа шөлний хатаамал бүтээгдэхүүний шинэ төрөл болон зарим биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа ажээ.
Сэтгэгдэл үлдээх