Дээд лигийн шилдгүүд тодорч, Хасын хүлэгүүд багаас гурван номинацид шилдгээр шалгарав

Ж.Номин
2025-03-13

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын шилдгүүдийг шалгаруулах “The League season awards” ёслол боллоо.

Ийнхүү энэ улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Хасын Хүлэгүүд багийн тамирчин А.Азбаяр тодорлоо.

Түүнчлэн тэрбээр Энэ улирлын “Шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналыг давхар хүртсэн юм. Хасын хүлэгүүд багаас мөн ахлах дасгалжуулагч Željko Vasiljević “Coach of the Year” шагналын эзэн боллоо.

Энэ улирлын “Best International player” буюу шилдэг лигеонер тамирчнаар “Бишрэлт Метал” багийн тамирчин Byron Wesley, “Шилдэг зургаа дахь тоглогч” буюу “Sixth Man of the year” шагналыг “SG Apes” багийн тамирчин Н.Ганбаатар хүртлээ. Улирлын туршид хамгийн их амжилтаа ахиулсан буюу “Most improved player”-ээр Г.Болор-Эрдэнэ шалгарсан юм.

Харин “Шилдэг шинэ тоглогч” буюу “Rookie of the year”-оор “ИНҮТ Еэс ТЛЖ” багийн тоглогч М.Чинхутаг тодорлоо. М.Чинхутагийн хувьд өнгөрсөн 2024 оны эрэгтэй тамирчдын драфтын 1-р тойрогт нэрээ өгсөн 144 тамирчнаас №1-ээр “ТЛЖ Тин” багт сонгогдсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe