Давж заалдах шатны шүүх эмч П.Батчулуунд оноосон 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Тухайн үед эмч П.Батчулуун нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан бөгөөд ослын хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах зөвшөөрлийг авсан байдаг. Гэтэл П.Батчулуун эмч хохирогч А-гийн биеэс
Ийнхүү Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 20-ны өдөр түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, 2.6 жилийн хорих ял оноосон байдаг. Үүний дараагаар П.Батчулуун эмч гомдол гаргаж, давж заалдахаар болсон. Түүний өмгөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцсон ч Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Сэтгэгдэл үлдээх