Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, Харбин хотод албаны айлчлал хийж хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээ үргэлжилж байна.Тус айлчлалын хүрээнд хоёр улс эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД:
“БНХАУ-ын зүгээс эрчим хүчний салбарт үр дүн харж хамтарч ажиллая, 2022 онд хийгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас эхэлж тус салбарын хамтын ажиллагааг ярьж эхэлсэн. БНХАУ-ын зүгээс үүнийг ажил хэрэг болгох цаг нь болсон, судалгаагаа хийгээд эрчим хүч худалдах, худалдан авах ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улс эрчим хүчний салбараас экспортын орлого олох боломж албан ёсоор бүрдлээ” гэв.
Сэтгэгдэл үлдээх